Наамал модон хавтан, паркетан шалны үйлдвэрийн төсөл
Нийт хөрөнгө оруулалт 1.89 тэрбум ₮. Үндсэн бүтээгдэхүүн: Барилгын зориулалтын цавуудмал фанер хавтан, 15 мм, тавилгын зэрэглэлийн өнгөлгөөт наамал фанер хавтан, 18 мм. 5 жилд 30.9 тэрбум ₮-ийн борлуулалт хийж, зорилтот зах зээлийн 5.3–8.0 хувийг эзэлнэ. Дотоод өгөөж 25.0%, нөхөгдөх хугацаа 2.9 жил. Үндэслэл: монгол Улсад наамал фанер хавтан, модон паркетан шалыг мэргэшин үйлдвэрлэх томоохон үйлдвэр бараг байхгүй бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг бараг бүхэлд нь импортолж байгаа нь импортыг орлох тодорхой, өргөн орон зай бий болгож байна.