Увс нутгийн идээний давсны үйлдвэрийн төсөл
Нийт хөрөнгө оруулалт 538.0 сая ₮. Үндсэн бүтээгдэхүүн: Иоджуулсан нарийн ширхэгтэй идээний давс, 1 кг хэрэглээний савлагаа, иоджуулсан давс, 25 кг үйлдвэрлэлийн сав баглаа. 5 жилд 12.0 тэрбум ₮-ийн борлуулалт хийж, зорилтот зах зээлийн 20.2–27.7 хувийг эзэлнэ. Дотоод өгөөж 40.6%, нөхөгдөх хугацаа 2.4 жил. Үндэслэл: монгол Улс хоолны давсны хэрэгцээнийхээ дийлэнх хувийг импортоор хангаж, жилд хэдэн сая ам.долларын валют улсаас гадагшилж байгаа нь импортыг орлох тодорхой, томоохон боломжийг нээж байна. Импортын хэмжээ, зардал өсөх хандлагатай байгаа нь энэ боломжийг улам бататгаж байна.