Кварцын нийлмэл чулуун хавтан (engineered quartz) үйлдвэрлэх төсөл
Нийт хөрөнгө оруулалт 1.79 тэрбум ₮. Үндсэн бүтээгдэхүүн: Нэг өнгийн кварцын нийлмэл чулуун хавтан 20 мм, судалтай, мраморжуулсан премиум кварцын хавтан 20 мм. 5 жилд 23.8 тэрбум ₮-ийн борлуулалт хийж, зорилтот зах зээлийн 15.1–23.0 хувийг эзэлнэ. Дотоод өгөөж 39.4%, нөхөгдөх хугацаа 2.4 жил. Үндэслэл: монгол Улсад кварцын нийлмэл чулуун хавтан, тавцанг үйлдвэрийн түвшинд, стандартын дагуу үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байхгүй бөгөөд зах зээлийг бараг бүхэлд нь импортын бэлэн хавтан, гадаадад боловсруулуулсан захиалгат тавцан бүрдүүлж байгаа нь импортыг орлох тодорхой орон зай бий болгож байна.