Хиймэл цөөрөм, усан сан дахь загасны аж ахуйн төсөл
Нийт хөрөнгө оруулалт 939.0 сая ₮. Үндсэн бүтээгдэхүүн: Солонгон хулд, 0.3–1.0 кг ширхэгтэй, цагаан загас, хөргөсөн шинэ. 5 жилд 15.6 тэрбум ₮-ийн борлуулалт хийж, зорилтот зах зээлийн 11.3–17.9 хувийг эзэлнэ. Дотоод өгөөж 25.2%, нөхөгдөх хугацаа 3.2 жил. Үндэслэл: монгол Улсын хүн амын нэг хүнд ногдох загасны хэрэглээ нэг килограммаас бага, дэлхийн дунджаас олон дахин доогуур байгаа нь хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх өргөн боломж байгааг харуулж байна.