Чацаргана тариалах, анхан шатны боловсруулалтын төсөл
Нийт хөрөнгө оруулалт 993.0 сая ₮. Үндсэн бүтээгдэхүүн: Хурдан хөлдөөсөн чацарганы жимс, 1 ба 5 кг сав, чацарганы тос, 50–100 мл шилэн сав. 5 жилд 12.8 тэрбум ₮-ийн борлуулалт хийж, зорилтот зах зээлийн 4.1–6.1 хувийг эзэлнэ. Дотоод өгөөж 28.6%, нөхөгдөх хугацаа 2.9 жил. Үндэслэл: монгол Улс жимс, жимсгэний болон боловсруулсан бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор хангаж байгаа нь дотоодын тариалан, боловсруулалтаар импортыг орлох томоохон боломж байгааг харуулж байна. Энэхүү импорт хамаарал нь гадаад валютын урсгал, нийлүүлэлтийн тогтворгүй байдлын эрсдэлийг дагуулдаг тул дотоодын үйлдвэрлэл үндэсний ач холбогдолтой.